Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

 

                                    Төвийн үйл ажиллагааны зорилго

            Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай хүртээмжтэй шуурхай үзүүлэхэд оршино.

                                    Төвийн үйл ажиллагааны чиглэл 

-       Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл, өдөрлөг, яармаг зохион байгуулах, сурталчилгаа хийх төрийн үйлчилгээг үзүүлэх

-       Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах

-       Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар гадаадын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, урилга олгох, зөвшөөрлийн сунгалт,  жагсаалт хийх

-       Ажиллах хүч гадаадад гаргах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах

-       Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах байгууллагуудыг сонгон шалгаруулах, бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангах

-       Мэргэжлийн ур чадварын шалгалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, шалгалтын тестийн сан байгуулах, мэргэжлийн ур чадварын гэрчилгээ олгох

-       Хөдөлмөрийн хувийн биржүүдийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох, мэргэжил арга зүйн зөвөлгөө мэдээлэлээр хангах

-       Жижиг дунд үйлдвэрлэл болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэд, малчдад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх бизнес инкубатор төв, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах, бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах

 -       Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлж, Хөдөлмөрийн яамны баталсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэгч байгууллагуудыг мэргэжил арга зүй, зөвөлгөө мэдээлэлээр хангах

-       Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн сургалт, сурталчилгаа ,зөвөлгөө, мэдээлэл өгөх

-       Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн хаяг: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөдөлмөрийн төв биржийн байр  4-н давхар, Утас: 70138003, 70138002, 70137003, Цахим хуудас: http://www.ces.gov.mn/

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах