Вэб дизайн, Вэб сайтыг Модив Софт ХХК - д хөгжүүлэв.
Хөдөлмөрийн яам

Хөдөлмөрийн төв бирж

 

Алсын хараа: Өөдрөг алхах ажилтай монгол хүн

Эрхэм зорилго: Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд эрхэлж Монгол Улсын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой өндөр түвшинг хангах

 

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

            Суралцагч, төгсөгч, ажил хайгч та бүхнийг хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт тохирсон ажилд ороход Ажил олгогч та бүхнийг ажлын байрны  хэрэгцээ шаардлагад нийцсэн ажилтан олж авахад  хамгийн ойрын туслагч, дэмжигч  байж, мэдээлэл солилцох,  уулзах талбар байх болно.

 

АЖИЛД ЗУУЧЛАХ ҮЕ ШАТ

1.Ажил хайгч, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл

2.Ажил олгогчдоос ирүүлсэн сул, чөлөөтэй ажлын байрны бүртгэл

3. Ажил олгогчийн захиалгад нийцэх ажил хайгчийг сонгох

4. Ажил олгогчдын ирүүлсэн  ажлын байранд тохирох ажил хайгчийг санал болго

5. Сонгогдсон ажил хайгч ажил олгогч байгууллагад очиж анкет бөглөх

6. Ажил олгогч нь ажил хайгчийн анкетад сонгон шалгаруулалт хийх

7. Ажил олгогчийн ярилцагад урих.

8.Ажилд авах шийдвэр гаргах

 

МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, мэргэжил арга зүйн өндөр түвшинд хүргэж байна.

Хамрах хүрээ:  

-       ЕБС-ийн ахлах ангийн сурагчид,

-       Их, дээд сургуулийн оюутнууд, төгсөгчид

-       Ажилгүй иргэд, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд, цэргээс халагдсан иргэд, 35-55 насны иргэд, гадаадаас эх орондоо буцан ирсэн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг болон эрсдэлтэй бүлгийн иргэд

-       Сургалт хөгжлийн байгууллагууд

-       Ажил олгогч

 

ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

 

 

Е-БИРЖ

E-Birj нь орчин үеийн дэвшилтэд технологоор ажлын байрны талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх зорилготой төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийг 6 сарын хугацаатай ХТБ дээр туршин ажиллуулсаны үндсэн дээр Монгол улсын 21 аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн алба болон Улаанбаатар хотын 6 дүүргийн 134 хороонд байршуулахаар болоод байна.

Энэхүү электрон самбараас ажлын байрны бүхий л мэдээллийг түргэн шуурхай хэлбэрээр авах боломжтой ба мэдээллийн сан нь Хөдөлмөрийн төв биржийн нэгдсэн сан болон http://www.labornet.mn портал хуудастай интэрнетийн орчинд шууд холбоотой  байдаг нь шинэ мэдээг цаг алдалгүй хүргэх давуу талтай

 

Бидний тухай

Үйл явдлын хуанли

Follow the ministry

Цахим шуудангаар мэдээлэл авах